Сэлэнгэ аймгийн Орхон сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын ИТХ

сумын иргэдийн төлөөлөгчдийн албан ёсны цахим хуудас сумын иргэдийн төлөөлөгчдийн албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 40

"СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНД ТООЦОХ ТУХАЙ" ШИЙДВЭРИЙГ СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНООС ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2024-10-17 129
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль"-ийн 16 дугаар зүйлийн 16.2.5, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4 дэх хэсэгт заасны дагуу сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 14 дугаар тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүллээ. Орхон сумаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 15, Ардчилсан намаас 6 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож тогтоолыг ирүүллээ.

Хадлангийн газар олгох гэрээ

2024-08-14 150
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлангийн газар олгох гэрээг 2024 оны 08 сарын 19-20-ны өдрүүдэд хуваарийн дагуу хийгдэнэ.🎄🎄🎄 Жич: 2023 оны малын хөлийн татвараа төлсөн байх❗❗❗ ☎️☎️Холбоо барих утас 99033215, 99708314, 99679793

Санал, судалгаа

2024-08-10 124
ХХААХҮЯ болон ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төвтэй хамтарсан баг төвийн бүсийн 3 аймгийн 4 сумдаар яван, Төвийн бүсийг төмс, хүнсний ногооны салбарыг кластераар хөгжүүлэхэд суурь судалгаа авч ногоочдын саналыг сонсож төлөвлөлтөд тусгаж зөвлөмж боловсруулахаар Орхон суманд ирж ажиллалаа.

“АДУУЧИН-2024”

2024-08-06 198
Орхон сумын аварга шалгаруулах “АДУУЧИН-2024” тэмцээнийг уурга, ташуур шүүрэх, морьтой уургалах, явган уургалах, эмнэг булгиулах гэсэн 4 төрлөөр зохион байгуулж, 31 адуучин оролцлоо. 🥇1-р байранд 2-р багийн адуучин М.Пүрэв-Очир шалгарч, даага, шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл 🥈2-р байранд 2-р багийн адуучин Ц.Алтансүх шалгарч, хонь, мөнгөн медаль, өргөмжлөл 🥉3-р байранд 2-р багийн адуучин Н.Алтанбатхүү шалгарч, ямаа, хүрэл медаль, өргөмжлөлөөр тус тус шагнуулж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Тэмцээний бай болох даагыг Орхон сумын аварга малчин О.Пүрэвдорж, хонь болон ямааг 2-р багийн малчин Н.Алтанбатхүү ивээн тэтгэж хамтран ажиллалаа.👏👏👏 Тэмцээнийг зохион байгуулж, хамтран ажилласан Адуучдын холбооны тэргүүн Н.Төрсайхан, Соёлын төв болон 3 шүүгч, адуун сүргээсээ тэмцээнд оролцуулсан 2-р багийн адуучин Ц.Бямба-Очир, М.Түмэндэмбэрэл, ивээн тэтгэсэн малчин О.Пүрэвдорж, Н.Алтанбатхүү нартаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, талархал илэрхийлье.👏👏👏

2500 тн-н багтаамж бүхий зоорины асуудлыг ирэх оны төсөвт тусган шийдвэрлэхээр боллоо.

2024-07-28 120
ХХААХҮЯамны сайд Ж.Энхбаяр Орхон суманд ажиллаж Шийрийн эртийн ургацын төмсний хураалттай танилцлаа. Мөн яамны газар хэлтсийн дарга нар ногоочдийн санал хүсэлтийг сонсч Орхон суманд 2500 тн-н багтаамж бүхий зоорины асуудлыг ирэх оны төсөвт тусган шийдвэрлэхээр боллоо.

ИТХ-ын Төлөөлөгчдийн нэрэмжит сургуулийн аварга шалгарууулах Сагсан Бөмбөгийн тэмцээн

2024-06-03 206
Сагсан бөмбөг ЭРЭГТЭЙ 1-р байр 12а анги 2-р байр 10а анги 3-р байр 9а анги ЭМЭГТЭЙ 1-р байр 12а анги 2-р байр 10а анги 3-р байр 8а анги Шилдэг шидэгч ЭМЭГТЭЙ 8а ангийн сурагч Б.Баярцэцэг ЭРЭГТЭЙ 8а ангийн сурагч Э.Санжайсрай

Эх үрсийн баярын үйл ажилагаанаас

2024-06-01 190
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Хүүхдийн эрхийг дээдэлье" уриан дор зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр АЛДАРТ ЭХИЙН 2-Р ОДОНГООР: • А. Ариунзул • П. Бадамсүрэн • В. Отгонтуяа • Г. Өлзийтөгс Сумын ДАРХАН БЭР өргөмжлөлөөр • А. Ариунзул Сумын УРАН БЭР өргөмжлөлөөр • Ч.Ганчимэг • П.Эрдэнэчимэг нар шагнагдсан байна. Хүүхдийн баярыг тохиолдуулан төр төсвийн байгууллагууд, Шинэ эхлэл ХК ,Сумын аварга малчин М.Цагаан чулуун, Э.Атарболд нар ивээн тэтгэж дараах тэмцээн уралдааныг зохион байгууллаа. 1 -р цэцэрлэг • Би жолооч машины уралдаан /2 нас/ • Өнгө ялгах /2-3 нас/ • Дүрс эвлүүлэх /4-5 нас/ • Тэр хэний бөх бэ? /4-5 нас/ Соёлын төв • Спорт өрөлтийн аяга /1-3-р анги/ • Долоодой тоглоом /4-5-р анги/ Эрүүл мэндийн төв • Унадаг дугуй /3-4 р анги / ЕБСургууль • Талбайн зураг /1-5 р анги/ • Дартс /6-9 р анги/ Засаг даргын Тамгын газар • “Аз жаргалтай гэр бүл”- хөгжөөнт тэмцээн Үндэсний бөхийн тэмцээн /14-15 нас/ тус тус тэмцээнүүд зохион байгуулагдаж хүүхэд багачууд баяр хөөртэй дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ. Мөн Сумын Засаг даргын нэрэмжит гарын бэлгээр 12 хүүхэд шагнагдсан байна.👏👏👏👏👏 😍😍😍ҮРС БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ ЭЭ🥰🥰🥰

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10049
8356 / 83%
1049 / 10%
307 / 3%
337 / 3%