Нутгийн захиргааны байгууллагуудын бодлогын түвшинд мэдээлэл солилцох, албан хаагчид харилцан туршлага судлах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд түлхэц үзүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон ажлын албатай “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ” бичгийг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд газар тариалан, эдийн засаг, боловсрол, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих, харилцан туршлага солилцох, хөтөлбөр хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх юм. Ингэснээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ явуулах үзэсгэлэн худалдаанд оролцох бусад тодорхой цэгт бүтээгдэхүүнээ худалдан борлуулахад Орхон сумын иргэдэд давуу байдал үүсэж байна.
Мөн энэ үеэр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчидөд "Захиргааны эрх зүйн эх сурвалжийн зонхилох хэсэг" нь төрийн эрх барих ба захиргааны байгууллагуудаас батлан гаргасан хууль эрх зүйн актуудын талаар суурь мэдлэг олгох сургалтыг хууль зүйн ухааны докторант Ц.Амарсанаа орлоо.

