Сумын ИТХ-ын ээлжит 3-р хуралдаан 2025 оны 02-р сарын 26-ны өдөр ЗДТГ-ын иргэний танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн штйдвэрлэлээ. Үүнд:
1. Сумын ГХУСАЗССЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай
4. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл
5. Бэлчээрээс тариалангийн газарт шилжүүлэх саналыг уламжлах тухай
6. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
7. Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны төсөл сонгон шалгаруулах хугацааг тогтоох тухай
8. Хоршоог хөгжүүлэх сангийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналын тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

