"СЭЛЭНГЭ МАРАФОН 2026" ТЭМЦЭЭН 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сэлэнгэ марафон олон нийтийн гүйлтийн тэмцээн тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, энэ удаагийн арга хэмжээнд 6000 гаруй иргэн, тамирчин оролцлоо.
Анхны жилдээ 500 гаруй оролцогчтой эхэлж байсан тус марафон жилээс жилд хүрээгээ тэлсээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хот, Монгол Улсын 21 аймаг төдийгүй гадаад улс орнуудаас тамирчид зорин ирж оролцдог томоохон спортын арга хэмжээ болон өргөжөөд байна.
Тус марафонд Орхон сумын баг тамирчид 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцож дараах амжилтыг үзүүллээ.
О.Санчир - 4-р байр
А.Марал-Эрдэнэ -7-р байр
Б.Хүслэн -9-р байр
О.Нандин-Үжин - 15-р байр
М.Сугарболд -17-р байр
Ч.Үүрийнцолмон -12-р байр
Э.Өсөх-Ирээдүй - 19-р байр
Н.Оргодол 6-р байр
О.Сугар
О.Сувдаа
У.Нандин-Эрдэнэ
Б.Отгонсувд
М.Баярмагнай
С.Эрхэс
Т.Батсүх
А.Дэлгэржаргал
Э.Сүлд нар тус тус амжилттай оролцлоо.










