Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар хамтран "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээг 2026.05.13-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд дараах сургалтууд хийгдлээ. Үүнд:
1. "Авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь"- сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ч.Батзориг
2. "Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай" хуулийн таниулга сургалтыг цагдаагийн ахлах мөрдөгч, ахмад Б.Түвшинтөр
3. "Галын аюулгүй байдлын тухай" хуулийн талаарх сургалтыг Гал унтраах, аврах 61-р ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Сүхбат
4. " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүсэл хөгжил"-Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч А.Энх-Учрал
5. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн "Төлөвлөгөө батлах тухай" 01 тоот тогтоолын 3.1-т заасан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэд, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах" гэсний дагуу Цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Лхагважаргал нар сургалтыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд бидний хүсэлтийг хүлээн авч, хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Сайхан сум дахь сум дундын Шүүхийн Тамгын газар, Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар, Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Гал унтраах, аврах 61-р ангийн хамт олон болон иргэд, төрийн албан хаагчдадаа талархал илэрхийлье.
























