Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн есдүгээр хуралдаан дараах асуудлаар 57 хувийн ирцтэй хуралдлаа.
1. "Эко Орхон" хөтөлбөр
2. Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
3. Өвөлжилтийн бэлтгэл хүрээнд хийгдсэн ажлын мэдээлэл
4. Татварын орлогын бүрдүүлэлтийн талаарх мэдээлэл
5. ИТХ-ын ээлжит хуралдааны тов тогтоох тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.
Мөн ИТХ-ын ээлжит 9-р хуралдааныг 2026.04.15-ны өдөр хуралдуулахаар товыг тогтоолоо.

