Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 19 тоот тогтоолоор Нарт хайрханы ард байрлах булгийг "Нарангийн булаг" хэмээн нэрийдсэн билээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид санаачлан "Нарангийн булаг"-ийн болон угтах хаалганы "Хоньтой хөшөө"-ний ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт буулгалаа.
Уг үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцсон Төлөөлөгч та бүхэнд талархал илэрхийлье.
Иргэд та бүхэн байгаль орчиндоо ээлтэй байж, хог хаягдлаа төвлөрсөн хогийн цэгт хаяж хэвшинэ үү.






