Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7-р хуралдаан 2025.12.19-ний өдөр 80.9 хувийн ирцтэйгээр дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний тайлан
2. Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны нэгдсэн төсөв батлах тухай
3. Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлд өөрчлөлт оруулах, зээлийн хүү, зээлийн хэмжээг батлах тухай
4. Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайлан, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах
5. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай саналыг хэлэлцэх
6. Төлөөлөгч Х.Мөнхзулын оруулсан "Наранд ойрхон нутаг" дууг бүх нийтээр судлах, сурах тухай тогтоолын төслийг хэлэлцэх


