Улс Тунхагласны баярыг тохиолдуулан ИТХ-аас зохион байгуулж буй “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээний хүрээнд “Иргэний Андгай өргөх” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний нь хүүхэд, залууст “Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах ” хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юмаа. Энэхүү арга хэмжээг хурлын төлөөлөгч Б.Наранчимэгээс санаачлан сумын улсын бүртгэчтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сумын ИТХ-ын дарга Д.Лхагвадорж, сумын Засаг дарга Г.Баасансүрэн болон бусад төлөөлөгч нар Иргэний Андгай өргөсөн иргэддээ Батламж дурсгалын зүйл хадгалуулав.


